3 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт
3.1."Үндэсний аюулгүй байдал" гэж /цаашид "үндэсний аюулгүй байдал" гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.
3.2."Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.
3.3."Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа" гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.
3.4.Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
3.4.1.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
3.4.2.нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3.4.3.иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
3.4.4.эдийн засгийн аюулгүй байдал;
3.4.5.шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
3.4.6.мэдээллийн аюулгүй байдал;
3.4.7.монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
3.4.8.хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
3.4.9.экологийн аюулгүй байдал.
3.4.10.хүнсний аюулгүй байдал.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/