4 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим
4.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.1.1.улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;
4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
4.1.3.хууль дээдлэх;
4.1.4.нэгдмэл, харилцан уялдуулан зохицуулагдсан байх;
4.1.5.шуурхай, тасралтгүй байх;
4.1.6.бодит мэдээлэлд үндэслэх;
4.1.7.төрийн байгууллага, иргэд харилцан хариуцлага хүлээх;
4.1.8.үндэсний эв нэгдлийг эрхэмлэх;
4.1.9.нээлттэй байх.