13 дугаар зүйл. Маргааны харьяалал

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Маргааны харьяалал

1.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:

1/Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр; /Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;

3/Засгийн газрын шийдвэр;

4/Монгол Улсын олон улсын гэрээ;

5/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр.

2.Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:

1/Монгол Улсын Ерөнхийлөгч;

2/Улсын Их Хурлын дарга;

3/Улсын Их Хурлын гишүүн;

4/Ерөнхий сайд;

5/Засгийн газрын гишүүн;

6/Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;

7/Улсын ерөнхий прокурор.

З. Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан гэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/Монгол улсын ерөнхийлөгч

2/Улсын Их Хурлын дарга;

3/Ерөнхий сайд;

4/Улсын Их Хурлын гишүүн.

4.Цэцэд ирүүлсэн маргааны шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал Цэц зөвхөн өөрийн харьяалалтай маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. Энэ нь тэр маргааныг харьяалах байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.