14 дугаар зүйл. Хэргийн харьяалал тогтоох
Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ. /Энэ зүйлийн "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ зүйлийн "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./