16 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах

1.Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд; хүсэлтийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гаргах эрхтэй.

2.Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг Монгол Улсын иргэдээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн эдэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.