17 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч
1.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь:
1/Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан иргэд, эрх бүхий албан тушаалтан, байгууллага, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хууль, бусад шийдвэрийг гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтан;
2/албан тушаалын байдлаар буюу зохих журмын дагуу томилогдсон итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч байна.
2.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу томилогдсон байна.