24 дугаар зүйл. Цэцийн хуралдааныг зарлах
1.Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргана.
2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоолд энэ тухай заана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Цэцийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай хийх, мөн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 2З дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана.
4.Маргагч талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар, өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГМАРГААНЫГ ЦЭЦИЙН ХУРАЛДААНААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ