27 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд оролцогч тал хүрэлцэн ирээгүйн холбогдол
1.Маргагч тал болон гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч Цэцийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол түүний шалтгааныг тодруулна.
2.Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно.
4.Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч хүрэлцэн ирээгүй бол хуралдааны хийх эсэхийг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэнэ.