6 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хэл

1.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна.

2.Маргагч талууд монгол хэл мэдэхгүй бол түүнд хэлмэрчээр дамжуулан төрөлх буюу аль сайн мэдэх хэлээрээ ярих, ойлгох бололцоог Цэц олгоно. Хуралдаанд оролцож байгаа гэрч, шинжээч, бусад мэргэжилтэн монгол хэл сайн мэдэхгүй бол мэдүүлэг, дүгнэлт, тайлбараа төрөлх буюу сайн мэдэх хэлээрээ гаргаж хэлмэрчлүүлэх эрхтэй.

3.Цэцийн хуралдааны тэмдэглэл болон бусад бүх бичиг баримтыг монгол хэлээр бичиж, гадаад хэл дээрх бичиг баримтуудыг монгол хэлээр орчуулсан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.