7 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг биечлэн явуулах

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг биечлэн явуулах

1.Маргааныг хянан шийдвэрлэх хуралдааныг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон бүрэлдэхүүнээр эхнээс нь дуусах хүртэл биечлэн явуулна.

2.Маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнд томилогдсон гишүүнийг хэн ч хуульд заасан үндэслэл, журмаас гадуур маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татан гаргах эрхгүй.

3.Маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнд оролцсон гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг нөхөн томилж хуралдааны ажиллагааг эхнээс нь дахин шинээр явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.