8 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах

1.Цэцийн хуралдаан болон зөвлөлдөөн хууль тогтоомжид заасан амралтын цагаас бусад хугацаанд тасралтгүй явагдана.

2.Цэцийн хуралдаан гэрч, мэргэжилтэн, шинжээч дуудах, томилох, шинээр нотлох баримт бүрдүүлэх, хуралдаанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гишүүний оронд өөр гишүүнийг нөхөн томилох зэрэг шалтгаанаар завсарлаж болно.

3.Цэцийн хуралдаан завсарласан хугацаанд өөр төрлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.

4.Тухайн хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл, байдал үүсвэл уг нөхцөл, байдлыг арилгах боломжтой хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулна.

5.Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн солигдсон шалтгаанаар хойшлуулсан бол хуралдааныг эхнээс нь шинээр явуулна. Хуралдааны бусад оролцогчид өөрчлөгдсөн нь Цэцийн хуралдааныг хойшлуулсан үе шатнаас үргэлжлүүлэн явуулахад саад болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.