19 дугаар зүйл. Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
19.1.Энэ хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ.
19.2.Экспортын барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийг ашиглана.
19.3.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн бараа гэдгийг энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно.
19.4.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ:
19.4.1.харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж, байгууллагын хэлцлийн үнэ байх;
19.4.2.харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа бараатай нэгэн зэрэг, эсхүл 60-аас дээшгүй хоногийн дотор экспортлогдсон байх.
19.5.Энэ хуулийн 19.4.2-т заасан хугацаанд харьцуулан жиших хэд хэдэн хэлцлийн үнэ байвал олон тохиолдсон үнийг сонгоно.