31 дугаар зүйл. Барааны гарал үүслийн улсыг нотлох баримт бичиг

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Барааны гарал үүслийн улсыг нотлох баримт бичиг

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.1./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.2./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.3.Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тарифт хамрагдахын тулд мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

31.4.Гаалийн байгууллага нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг нягтлан шалгаж болно.

31.5.Импортын барааны гарал үүслийн улсыг нягтлан шалгах хугацаа 30 хоногоос хэтрэхээргүй байх бөгөөд гаалийн удирдах төв байгууллага уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно.

31.6./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.7.Барааны гарал үүслийг нотлох баримт бичиг нь дараахь хэлбэртэй байна:

31.7.1.барааны гарал үүслийн мэдүүлэг буюу үйлдвэрлэгч, худалдагч, экспортлогчоос барааны гарал үүслийн талаар тусгасан мэдээлэл бүхий үнийн нэхэмжлэх, тээврийн баримт бичиг;

31.7.2.барааны гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлэг буюу тухайн улсын эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гарал үүслийн мэдүүлэг;

31.7.3.барааны гарал үүслийн гэрчилгээ буюу барааны гарал үүслийг гэрчилж, тухайн улсын эрх бүхий байгууллагаас тусгай маягтаар баталгаажуулан олгосон гэрчилгээ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

31.8.Гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.