38 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бараа

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бараа

/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар "чөлөөлөгдөх" гэснийг "чөлөөлөх, хөнгөлөх" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

38.1.Гаалийн нутаг дэвсгэрт оруулах дараахь барааг гаалийн татвараас чөлөөлнө:

38.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги;

38.1.2.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;

38.1.3.валют, Монголбанкнаас гадаадад захиалгаар хийлгэсэн мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос, мөнгөн дэвсгэрт, түүний загвар; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

38.1.4.зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл;

38.1.5.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн;

38.1.6.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол.

38.1.7.импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац;

38.1.8./Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

38.1.9.иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Тайлбар: “Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.

38.1.10.гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулан импортлосон бараа;

38.1.11.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;

38.1.12.зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа;

38.1.13.хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа.

38.1.14.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

38.1.15.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

38.1.16.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

38.1.17.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

38.1.18.сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

38.1.19.спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл.

/Энэ заалтыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.1.20.энэ хуулийн 40.4-т заасны дагуу татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмж. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.1.21.Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./

38.1.22.энэ хуулийн 40.6-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

38.1.23.Монгол Улсад бүтээх боломжгүй том хэмжээний уран баримал, урлагийн бүтээлийг болон гадаад улсаас Монгол Улсад авчрах соёлын өвийн хуулбар /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.1.24.оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй түүхий эд, үндсэн болон туслах материал. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.1.25.Засгийн газраас энэ хуулийн 40.9-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмж. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө./

38.1.26.энэ хуулийн 40.8-д заасны дагуу тогтоосон ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмж. /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.2.Энэ хуулийн 38.1.6, 38.1.9, 38.1.14, 38.1.18, 38.1.19-д 38.1.24-т хамаарах барааны жагсаалт, 38.1.23-т заасан барааг нэр төрөл тус бүрээр тухай бүр Монгол Улсын Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

38.3.Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна. /Энэ хэсгийн "чөлөөлөх" гэснийг "чөлөөлөх, хөнгөлөх" гэж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

38.4.Газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлнө. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

38.5.Энэ хуулийн 38.4-т заасны дагуу импортоор оруулсан бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд татвар төлөгчид буцаан олгоно. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

38.6.Энэ хуулийн 38.4-т Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.8.1-22.8.8-д заасан салбар хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

38.7.Энэ хуулийн 38.4-т заасан татварын хөнгөлөлтөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1-д заасны дагуу баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, түүний тодорхойлолтыг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.