44 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх үүрэг дуусгавар болох
44.1.Гаалийн болон бусад татвар төлөх татвар төлөгчийн үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:
44.1.1.татвар төлсөн;
44.1.2.мэдүүлэгч татвар төлөгч тухайн төрлийн татвараас чөлөөлөгдсөн;
44.1.3.гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан банк уг татварыг төлсөн;
44.1.4.гаалийн болон бусад татварыг барьцааны гэрээний хугацаанд төлсөн;
44.1.5.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан, эсхүл түүнээс түр хугацаагаар гаргасан барааг хугацаанд нь буцаан гаргасан, эсхүл буцаан оруулсан;
44.1.6.барааг гаалийн байгууллага хураасан;
44.1.7.гаалийн болон бусад татварыг төлүүлсэн.