45 дугаар зүйл. Банкны үүрэг

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Банкны үүрэг

45.1.Энэ хуулийн 41.2.2–т заасны дагуу мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан бөгөөд мэдүүлэгч нь уг баталгаанд заасан хугацаанд тэдгээрийг төлөөгүй бол банк татварыг гаалийн байгууллагад төлөх үүрэгтэй.

45.2.Банк энэ хуулийн 45.1-д заасны дагуу татварыг төлөөгүй бол гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0,3 хувиар тооцон хоног тутам хүү төлнө.

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.3.Банк, санхүүгийн байгууллага нь харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын гаалийн болон бусад татварын төлбөрийг 12 цагийн дотор гүйцэтгэж, тухайн өдөрт багтаан төсвийн харилцах дансанд шилжүүлэх бөгөөд уг үүргийг биелүүлээгүй бол гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0,3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.