10 дугаар зүйл. Гаалийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл авах /Энэ гарчигт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Гаалийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл авах /Энэ гарчигт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр, эсхүл цахим хэлбэрээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүй /цаашид "шийдвэр" гэх/-н шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.