11 дугаар зүйл. Гаалийн хууль тогтоомжийг нийтэд мэдээлэх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Гаалийн хууль тогтоомжийг нийтэд мэдээлэх

11.1.Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй.

11.2.Гаалийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн албан ёсны эхийг "Төрийн мэдээлэл", бусад тушаал, шийдвэрийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14.1-д заасан эмхтгэлд тус тус нийтэлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.3.Гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрт оруулсан нэмэлт, өөрчлөлтөд энэ хуулийн 11.1 дэх заалт нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.