109 дугаар зүйл. Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горимд байршуулах бараа
109.1.Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горимд дараахь барааг байршуулна:
109.1.1.хилийн чанадаас оруулах монголын бараа;
109.1.2.гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан монголын бараа.
109.2.Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын бараанд өөрчлөлт орсон бол гадаадын бараа гэж үзэж гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулна.