110 дугаар зүйл. Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараанд гаалийн болон бусад татвар төлөх
110.1.Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа монголын бараа болох нь нотлогдсон тохиолдолд тухайн бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
110.2.Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын барааг буцаан оруулахад экспортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.