13 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээлэл

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-11-10

13.1.Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллага статистикийн мэдээлэл гаргана.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангилал болон Татварын ерөнхий хуулийн 33.4-т заасан журмын дагуу олгосон зураасан болон түүнтэй адилтгах код, нэр төрлөөр гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг гаргах зорилгоор гаалийн мэдүүлэгт үндэслэсэн гаалийн мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.