14 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээллийн төрөл, мэдээллийг гаргах аргачлал
14.1.Гаалийн байгууллага дараахь төрлийн статистикийн мэдээллийг эрхлэн гаргана:
14.1.1.гадаад худалдааны барааны;
14.1.2.захиргааны.
14.2.Энэ хуулийн 14.1.1-д заасан мэдээллийг олон улсын статистикийн болон бусад байгууллагаас гаргасан аргачлалд тулгуурлан боловсруулсан үндэсний аргачлалын дагуу гаргана.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасан үндэсний аргачлалыг гаалийн удирдах төв байгууллагын болон Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.
14.4.Энэ хуулийн 14.1.2-т заасан статистикийн мэдээллийн аргачлал, үзүүлэлтийг Статистикийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.