140 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

140 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

140.1.Энэ хуулийн 139.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь тухайн бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь 3 сар хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага түдгэлзүүлнэ.

140.2.Энэ хуулийн 139.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 140.1-д заасан хугацаанд зөрчлийг засаагүй, эсхүл гаалийн хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.

140.3.Энэ хуулийн 140.2-т заасны дагуу зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн баталгаат бүсэд байршиж буй барааг өөр горимд шилжүүлэх хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтоож хяналт тавина.

Хоёрдугаар дэд бүлэг

ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ГОРИМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.