139 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах
139.1.Энэ хуулийн 138.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
139.1.1.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах санхүүгийн чадавхтай болохыг нотолсон бичиг баримт;
139.1.2.үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээлэл;
139.1.3.барилга, байгууламж, талбайн бүдүүвч зураг;
139.1.4.холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
139.1.5.ажлын байрны дүгнэлт;
139.1.6.гаалийн хяналт тавих нөхцөлийг хангасан тухай мэдээлэл.
139.1.7.хугацаа хэтэрсэн татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.8.хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.9.цахим төлбөрийн баримтын системд холбогдсоныг нотлох баримт бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.10.хариуцлагын даатгалын гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.11.барилга байгууламж өмчлөх, газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, эсхүл газар, барилга байгууламж өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээ, газар өмчлөгчийн зөвшөөрөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.12.задгай талбайд үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.13.тухайн аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь сүүлийн гурван жилийн хугацаанд ял шийтгүүлж байсан эсэх талаарх лавлагаа; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.14.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.15.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд байршуулах бараа нь шинэлэг, дэвшилтэт техник, технологи болохыг тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлсон албан бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.16.гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тухайн талбайд барих байгууламж нь Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламж болохыг тогтоосон, барилга байгууламжийг байгуулах, газар олгох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.татваргүй барааны дэлгүүрийн дуудлага худалдаанд оролцох тохиолдолд: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
139.1.17.а.өөрийн хөрөнгийн хэмжээ нь нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй болохыг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.б.хилийн чанад дахь бараа нийлүүлэгчтэй бараа тогтмол нийлүүлэх талаар байгуулсан гэрээ; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.в.татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны загвар, гэрэл зургийг харуулсан католог, альбом; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.г.татваргүй барааны дэлгүүрт орсон барааг гаалийн байгууллагын хяналтгүй худалдаалахгүй байх талаар гаргасан баталгаа; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.д.олон улсын нисэх буудалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тохиолдолд татваргүй барааны дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах талбай олгох талаарх нисэх буудлын захиргааны тодорхойлолт; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.е.хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тохиолдолд татваргүй барааны дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой талаар улсын хил хамгаалах байгууллагын тодорхойлолт; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.1.17.ё.татваргүй барааны дэлгүүрийг гаалийн нутаг дэвсгэрийн гүнд ажиллуулах тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар. /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
139.2.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 139.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол татгалзах үндэслэлийг тусган бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгөх, харин хүсэлтийг хүлээн авсан бол зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, гэрчилгээ олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./