138 дугаар зүйл. Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

138 дугаар зүйл. Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

138.1.Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна:

138.1.1.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх;

138.1.2.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах;

138.1.3.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах;

138.1.4.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах;

138.1.5.гаалийн тусгай бүс байгуулах;

138.1.6.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах.

138.2.Энэ хуулийн 138.1-д заасан зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлогийг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага олгох бөгөөд уг хугацааг анх олгосноос доошгүй хугацаагаар сунгаж болно.

138.3.Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу дуудлага худалдааны үндсэн дээр олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

138.4.Энэ хуулийн 138.1-д заасан зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.