144 дугаар зүйл. Гаалийн баталгаат агуулахын төрөл

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

144 дугаар зүйл. Гаалийн баталгаат агуулахын төрөл

144.1.Гаалийн баталгаат агуулах нь нийтэд зориулагдсан нээлттэй, нэг буюу хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага ашиглахад зориулагдсан хаалттай байж болно.

144.2.Гаалийн нээлттэй баталгаат агуулахад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад бүх төрлийн барааг байршуулж болно.

144.3.Гаалийн хаалттай баталгаат агуулахад хадгалалтын онцгой нөхцөл, техник, тоног төхөөрөмж тусгайлан шаардах, эсхүл бусад бараанд нөлөөлж болох тодорхой нэр төрлийн барааг байршуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.