146 дугаар зүйл. Гаалийн баталгаат агуулахад зөвшөөрөгдөх үйл ажиллагаа
146.1.Гаалийн баталгаат агуулахад гаалийн байгууллагын зөвшөөрлөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно:
146.1.1.барааны бүрэн бүтэн байдлыг хангах;
146.1.2.барааны баглаа, боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах, тусгай зориулалтын тэмдэг тавих;
146.1.3.барааг ачилтад бэлтгэх;
146.1.4.барааны сорьц, дээж, загвар авах;
146.1.5.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./