166 дугаар зүйл. Гаалийн баталгаат барилгын талбайд тавигдах шаардлага
166.1.Гаалийн баталгаат барилгын талбайд дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:
166.1.1.харуул хамгаалалт, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх;
166.1.2.барилгын талбайг бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх;
166.1.3.гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангасан байх;
166.1.4.барилга угсралтын ажлын явц дунд, үе шатанд гаалийн хяналт тавих бололцоогоор хангасан байх;
166.1.5.барилга байгууламжийг байгуулах түүнчлэн газар олгосон тухай холбогдох байгууллагын шийдвэр, татварын өргүй болохыг тодорхойлсон татварын байгууллагын тодорхойлолт зэргийг гаргуулсан байх;
166.1.6.барилгын талбайд оруулсан бараа, барилгын ажлын гүйцэтгэл, орсон барааны орц, нормын мэдээг тогтоосон хугацаанд гаргаж гаалийн байгууллагад өгөх.