167 дугаар зүйл. Гаалийн баталгаат барилгын талбайд явуулах үйл ажиллагаа

ГААЛИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2022-06-17-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2022-06-17-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

167.1.Гаалийн баталгаат барилгын талбайд дараахь үйл ажиллагаа явуулна:

167.1.1.барилгын материалын бүрэн бүтэн байдлыг шалгах;

167.1.2.барилгын материал боловсруулах;

167.1.3.барилга угсралтын үйл ажиллагаа явуулах;

167.1.4.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

167.2.Гаалийн баталгаат барилгын талбайд барааг тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд байршуулна.

167.3.Тухайн барилга угсралтын ажил дууссаны дараа ашиглагдаагүй үлдсэн барааг гаалийн бусад горимд байршуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.