169 дугаар зүйл. Татваргүй барааны дэлгүүрийн горимын агуулга

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

169 дугаар зүйл. Татваргүй барааны дэлгүүрийн горимын агуулга

169.1.Гаалийн нутаг дэвсгэрт хэрэглэх зориулалтгүй гадаадын барааг гаалийн болон бусад татваргүйгээр оруулж, гаалийн хяналт дор борлуулах татваргүй барааны дэлгүүрийг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулж болно.

169.2.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан, түүнчлэн Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх зорчигчид үйлчлэх зориулалт бүхий татваргүй барааны дэлгүүрийг улсын хилийн боомт болон олон улсын нисэх буудал, гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.