170 дугаар зүйл. Татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулах бараа

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

170.1.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж дор дурдсанаас бусад барааг татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулна:

170.1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;

170.1.2.хувийн хэрэглээний бус үйлдвэрлэл, техникийн зориулалттай бараа, барилгын материал;

170.1.3.хүндийн жин нь 20 кг-аас дээш, эсхүл урт, өндөр, өргөний нийлбэр хэмжээ 200 см-ээс их;

170.1.4.зорчигчийн хувийн хэрэглээнд зориулан татваргүй нэвтрүүлэх хэмжээнээс илүү хэмжээгээр, эсхүл жижиглэн худалдаалахаас бусад зориулалтаар савлагдсан согтууруулах ундаа, тамхисигар;

170.1.5.эм, эмийн бүтээгдэхүүн;

170.1.6.бусад аж ахуйн нэгж, байгууллага импортоор оруулсан, эсхүл гадаадад захиалгаар хийлгэсэн бараа.

170.2.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.