171 дугаар зүйл. Татваргүй барааны дэлгүүрт тавигдах шаардлага

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

171 дугаар зүйл. Татваргүй барааны дэлгүүрт тавигдах шаардлага

171.1.Татваргүй барааны дэлгүүр дараахь нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана:

171.1.1.олон улсын жишигт нийцсэн худалдааны танхим, агуулах, туслах байгууламжтай байх;

171.1.2.тоног төхөөрөмж, тавилга, гэрэлтүүлэг, дохиолол, камерийн хяналтын систем нь бусад орнуудын татваргүй барааны дэлгүүрийн түвшинд хийгдсэн байх;

171.1.3.хилийн боомтод байгуулагдсан татваргүй барааны дэлгүүрийн худалдааны танхим нь дэлгүүрээс худалдаж авсан барааг гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, бусдад дамжуулах боломжийг хаасан байдлаар зохион байгуулагдсан байх;

171.1.4.татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэхтусгайзөвшөөрөл эзэмшигч хилийн чанад дахь бараа нийлүүлэгчтэй гэрээ байгуулсан байх;

171.1.5.барааг гаалийн болон бусад татвар үл шингэсэн, олон улсын жишигт нийцсэн үнээр борлуулах;

171.1.6.хилийн боомтод ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүр нь зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн үйлчлэх;

171.1.7.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх;

171.1.8.худалдаанд тавигдах нөхцөл, шаардлага, стандартыг хангасан байх.

171.1.9.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38.1-д заасан мэдээллийн цахим сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.1.10.хилийн боомт, олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүр зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтны паспорт, эсхүл дипломат үнэмлэх болон худалдан авсан барааны мэдээллийг борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтын системд бүртгэж, цахим баримт олгох. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.