180 дугаар зүйл. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимын агуулга

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

180 дугаар зүйл. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимын агуулга

180.1.Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр тогтоосон хугацаанд, гаалийн замаар хилийн гаалийн нэг байгууллагаас хилийн гаалийн нөгөө байгууллагад шилжүүлнэ.

180.2.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх барааны хүлээн авагч болон илгээгч нь хилийн чанадад оршин суух буюу байрлана.

180.3.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараанд хадгалалт, тээвэрлэлтийн ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулж болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.