181 дугаар зүйл. Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд тавигдах шаардлага

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

181 дугаар зүйл. Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд тавигдах шаардлага

181.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараа нь хилийн чанадаас Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрээр дамжин хилийн чанадад гарах бараа байна.

181.2.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараа дараахь шаардлагыг хангасан байна:

181.2.1.гаалийн байгууллага тухайн бараанд хяналт тавих боломжтой;

181.2.2.гаалийн байгууллага гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой;

181.2.3.барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэхэд ашиглах тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.