182.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
182.2.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа энэ хуулийн 181.2-т заасан шаардлагыг хангаагүй бол гаалийн байгууллага Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар баталгаа гаргуулж болно.