188 дугаар зүйл. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын агуулга
188.1.Дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу барааг өөрчлөлт оруулахгүйгээр, тогтоосон хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор дараахь гаалийн байгууллагын хооронд тээвэрлэнэ:
188.1.1.хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллага хооронд;
188.1.2.гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллага хооронд;
188.1.3.гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллага хооронд;
188.1.4.хилийн гаалийн нэг байгууллагаас хилийн гаалийн нөгөө байгууллага хооронд.
188.2.Монгол Улсын хилээс хилийн гаалийн байгууллага хооронд, эсхүл хилийн гаалийн байгууллагаас Монгол Улсын хил хүртэл барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимын дагуу тээвэрлэнэ.