189 дугаар зүйл. Дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд тавигдах шаардлага
189.1.Дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараа дараахь шаардлагыг хангасан байна:
189.1.1.гаалийн байгууллага тухайн бараанд хяналт тавих боломжтой;
189.1.2.гаалийн байгууллага гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой;
189.1.3.барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэхэд ашиглах тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх.