2 дугаар зүйл. Хууль тогтоомж

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2015-12-18

2.1.Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Yндсэн хууль,Татварын ерөнхий хууль,энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

2.3.Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.