208 дугаар зүйл. Бараа устгах горимын агуулга
208.1.Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон бол түүнийг байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар гаалийн байгууллагын хяналтын дор устгана.
208.2.Энэ хуулийн 8.3-т заасан барааг устгах горимд байршуулна.
208.3.Энэ хуулийн 208.1, 208.2-т заасан барааг эдийн засгийн анхны байдалдаа орохооргүйгээр устгана.