209 дугаар зүйл. Устгах горимд үл байршуулах бараа
209.1.Дор дурдсанаас бусад барааг устгах горимд байршуулж болно:
209.1.1.түүх, соёлын дурсгалт зүйл;
209.1.2.амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйл, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн/хүн, малын гоц халдварт өвчин гарснаас бусад тохиолдолд/;
209.1.3.гаалийн болон бусад татварын барьцаанд байгаа бараа;
209.1.4.холбогдох хуулийн дагуу саатуулагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө;
209.1.5.гаалийн хууль тогтоомжоор устгахыг хориглосон бусад бараа.