234 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтад байх хугацаа
234.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл нь дор дурдсан хугацаанд гаалийн хяналтад байна:
234.1.1.дотоодын хэрэглээнд зориулан хилийн чанадаас оруулах бараа, тээврийн хэрэслийн хувьд улсын хилээр орсон үеэс чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;
234.1.2.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах бараа, тээврийн хэрэгслийн хувьд улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах хүртэл;
234.1.3.улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн хувьд улсын хилээр орсон үеэс улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад шилжүүлэх бол улсын хилээр орсон үеэс гүний гаалийн байгууллагад хүргэх хүртэл; гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад хүргэх хүртэл;
234.1.4.шилжүүлэн ачих барааны хувьд улсын хилээр орсон үеэс улсын хилээр гаргах хүртэл;
234.1.5.гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргах барааны хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;
234.1.6.гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах бараа, тээврийн хэрэгслийн хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хүртэл, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах хүртэл.
234.2.Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн баталгаат бүсэд байх хугацаанд гаалийн хяналтад байна.