235 дугаар зүйл. Чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

235 дугаар зүйл. Чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах

235.1.Гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах эрхтэй.

235.2.Чөлөөт эргэлтэд оруулсан барааны мэдээллийн үнэн зөвийг дараахь үндэслэлээр шалгана:

235.2.1.эрсдэл тооцох системд үндэслэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох зорилгоор мэдээлэл цуглуулах;

235.2.2.гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх, зөрчлийг арилгуулах;

235.2.3.хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдаж байгаа тухай мэдээллийг шалгах.

235.3.Гаалийн удирдах төв байгууллагын даргын томилсон гаалийн албан тушаалтан мэдээллийн үнэн зөвийг шалгана.

235.4.Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.