236 дугаар зүйл. Гаалийн хяналтын бүс

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

236 дугаар зүйл. Гаалийн хяналтын бүс

236.1.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтын бүсийг тогтооно.

236.2.Гаалийн хяналтын бүс байнгын болон түр байж болно.

236.3.Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бол барааг гаалийн түр агуулахад шилжүүлнэ.

236.4.Энэ хуулийн 236.3-т заасны дагуу барааг шилжүүлэх боломжгүй бол барааг гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнд тооцох бөгөөд энэ тохиолдолд хяналтын бүс нь түр агуулахын үүрэг гүйцэтгэнэ.

236.5.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болно. Тэсэрч дэлбэрэх, химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад бараанд аюулгүй байдлыг хангасны дараа гаалийн шалгалт хийнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

236.6.Гаалийн хяналтын бүсийн журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.