253 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

253 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт

253.1.Шинжээч шинжилгээний үндсэн дээр дүгнэлтийг бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

253.2.Шинжээчийн дүгнэлтэд магадлан шинжилгээ хийсэн үндэслэл, газар, хугацаа болон шинжээчийн овог, нэр, эсхүл байгууллагын нэр, шинжээчийн өмнө тавигдсан асуулт, түүний хариулт, шинжилгээний объект, материал, бичиг баримт, шинжилгээ хийсэн арга, үр дүн зэргийг бичнэ.

253.3.Энэ хуулийн 253.2-т заасан дүгнэлтэд шинжээч томилсон тогтоолын асуултад тусгагдаагүй боловч тухайн шинжилгээнд ач холбогдолтой байж болох бусад дүгнэлтийг бичиж болно.

253.4.Шинжээч дүгнэлтдээ нотлох баримт болон холбогдох бусад материал, бичиг баримтыг хавсаргах бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтийн салшгүй хэсэгт тооцогдоно.

253.5.Магадлан шинжилгээ хийсэн болон түүнд оролцсон шинжээч нар дүгнэлтэд гарын үсэг зурах бөгөөд санал зөрсөн тохиолдолд шинжээч бүр өөрийн дүгнэлтийг гаргана.

253.6.Гаалийн байгууллага шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг мэдүүлэгчид өгнө.

253.7.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.