267 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тогтолцоо

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

267 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тогтолцоо

267.1.Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн удирдах төв байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно.

267.2.Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

267.3.Гаалийн удирдах төв байгууллага нь дарга, дэд даргатай байна.

267.4.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн удирдах төв байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно.

267.5.Гаалийн удирдах төв байгууллага дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага, гаалийн лаборатори, хэвлэх үйлдвэр, мэдээлэл-тооцооллын төв, хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээний газар, эрэлч нохойн албыг байгуулан ажиллуулж болно.

267.6.Гаалийн удирдах төв байгууллагын дүрмийг Засгийн газар батална.

267.7.Гаалийн газар, хороо болон энэ хуулийн 267.5-д заасан байгууллагын дүрмийг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

267.8.Энэ хуулийн 267.5-д заасан эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухайхуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.