268 дугаар зүйл. Гаалийн удирдах төв байгууллагын бүрэн эрх
268.1.Гаалийн удирдах төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
268.1.1.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
268.1.2.гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
268.1.3.эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох;
268.1.4.гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
268.1.5.гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
268.1.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах;
268.1.7.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;
268.1.8.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах;
268.1.9.бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагыг тогтоох;
268.1.10.гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;
268.1.11.гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөлгөө өгөх, гаалийн харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;
268.1.12.гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
268.1.13.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
268.1.14.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
268.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/