269 дугаар зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

269 дугаар зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг

269.1.Гаалийн байгууллага нь дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:

269.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

269.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;

269.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;

269.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;

269.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;

269.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;

269.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

269.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;

269.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.