270 дугаар зүйл. Гаалийн байгууллагын эрх

ГААЛИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2015-12-18-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

270.1.Гаалийн байгууллага дараахь эрх эдэлнэ:

270.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;

270.1.2.өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй нөхцөл, байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;

270.1.3.гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах;

270.1.4.хуульд заасан бусад эрх.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.