2671 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тогтолцоо

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2671 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тогтолцоо

2671.1.Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно.

2671.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

2671.3.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна.

2671.4.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2671.5.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага, гаалийн лаборатори, хэвлэх үйлдвэр, мэдээлэл-тооцооллын төв, хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээний газар, эрэлч нохойн албыг байгуулан ажиллуулж болно.

2671.6.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг Засгийн газар батална.

2671.7.Гаалийн газар, хороо болон энэ зүйлийн 2671.5-д заасан байгууллагын дүрмийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2671.8.Энэ зүйлийн 2671.5-д заасан эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна.

2671.9.Гаалийн байгууллага нь хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд холбогдох харилцааг Хилийн боомтын тухай хуулиар нарийвчлан зохицуулна

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.