2681 дугаар зүйл. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
2681.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2681.1.1.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
2681.1.2.гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
2681.1.3.эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох;
2681.1.4.гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
2681.1.5.гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
2681.1.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах;
2681.1.7.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;
2681.1.8.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах;
2681.1.9.бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагыг тогтоох;
2681.1.10.гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;
2681.1.11.гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гаалийн харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;
2681.1.12.гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2681.1.13.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
2681.1.14.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
2681.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/